| | USD/MNT 0₮

ЗУРГААН АЙМГААС 5.2 САЯ МАЛЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

Өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Дээрх зургаан аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

ХХААХҮ-наас дээрх зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлтийг Улсын онцгой комисст гаргасан. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд анх удаа зудын эрсдэлт аймгуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох тоо хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм.

ургаан аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.