| | USD/MNT 0₮

ЦЕГ:Согтуу жолооч Төрийн ордны хашааг дайрч, хүн гэмтээгээгүй

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан, “Согтуу цагдаа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашаа мөргөжээ” гэх мэдээллийн талаар мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж байгаа ажээ.

 

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж байгаа ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.