| | USD/MNT 0₮

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдана

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдахаар товложээ. 

Өнөөдөр Удирдах зөвлөл хуралдахын өмнө 11.00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, түүний дараа нийслэлийн МАН-ын хурал болох юм байна. Тус хурлаар хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох аж.

Учир нь НИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-ны өдөр буюу маргааш хуралдах бөгөөд энэ хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох, хотын даргын нэрийг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлогдоод байгаа юм.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Хотын даргад хэд хэдэн хүний нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжээгүй гэх. 

Харин Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл ч өчигдрөөс эхэлж цацагдаад эхэлжээ. 

 

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдахаар товложээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.