| | USD/MNT 0₮

Гарцгүй газраар гарч яваад машинд мөргүүлэв

Иргэд гарцгүй газраар гарч яваад машинд мөргүүлэх тохиолдол их гардаг байна. Өнөөдөр гэхэд Гранд плазагийн ард талын төв зам дээр 50 гаруй насны эрэгтэй гарцгүй газраар гүйж яваад Приус 20 маркийн машинд мөргүүлж биедээ хүнд гэмтэл авчээ.

Тухайн иргэний хувьд машин сүлжиж гүйсэн бөгөөд гуравдугаар эгнээнд явж байсан дээрх приус маркийн машин хурдтай өнгөрөхдөө ийнхүү мөргөсөн байна. 

Ийм тохиолдолд гарцгүй газраар гарч яваа иргэн хүн өөрөө бурууддаг учир замын хөдөлгөөнд оролцохдоо иргэд болон жолооч нарыг болгоомжтой соёлтой оролцохыг уриалж байна. 

Гарцгүй газраар гарч яваад машинд мөргүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.