| | USD/MNT 0₮

ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТАД 10-13 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМРУУЛНА

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-ээс эхэлсэн. Эхний ээлжинд томуугийн вакцинжуулалтад зорилтот бүлэг буюу хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид, төрийн албаны нийтэд үйлчилдэг албан хаагчдыг хамруулсан.  

Харин одоо томуугийн вакцины ханган нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дархлаажуулалтыг өргөжүүлэн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар болсон байна. Иймээс томуугийн вакцинаас хоцорсон зорилтот насны хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө хийлгэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-ээс эхэлсэн. Эхний ээлжинд томуугийн вакцинжуулалтад зорилтот бүлэг буюу хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид, төрийн албаны нийтэд үйлчилдэг албан хаагчдыг хамруулсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.