| | USD/MNT 0₮

МАХН-с нэр дэвшиж дүүрэгт ялалт байгуулсан Э.Магнайбаяр МАН-д элсчээ

Орон нутгийн сонгууль өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн билээ. МАХН-аас нэр дэвшиж Баянгол дүүрэгт ялалт байгуулсан Э.Магнайбаяр өчигдөр улс төрийн шийдвэр гаргаж МАН-д элсч үнэмлэхээ гардан авчээ. 

Мөн МАХН-ын 1000-тын дарга н.Бямбатогтох ч элссэн байна.

МАН-д элссэн Б.Магнайбаяр "Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.  Дэвтэр дүүрэн захиа даалгарыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан үүнийгээ ч хэрэгжүүлэх үүрэг ч хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байгаа" гэж бичжээ.

Харин энэ үйлдлийг нь харсан өөр намынхан түүнийг "Улстөрийн янхан, урвагч" хэмээн шүүмжилж эгдүүцлээ илэрхийлсэн байна. 

МАХН-с нэр дэвшиж дүүрэгт ялалт байгуулсан Э.Магнайбаяр МАН-д элсчээ
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.