| | USD/MNT 0₮

Засгийн газар хүүхэд хамгааллын асуудлаар хуралдаж байна

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэх шийдвэр гаргажээ.

Учир нь Монгол Улсад хүүхдийн байцаагчийн тоо дутагдалтай бөгөөд нийтдээ 26 хүүхдийн байцаагч ажилладаг юм байна. Тэгэхээр хүүхдийн байцаагчийн тоог бодлогоор дэмжих ёстой хэмээн ийнхүү хэлэлцэж байна.

Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

 

Тодруулбал, хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэх шийдвэр гаргажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.