| | USD/MNT 0₮

Хуурамч цемент үйлдвэрлэж байсан хүмүүсийг баривчилжээ

Цементийг үнстэй холиод бэлтгэж байсан хүмүүсийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, нэр бүхий иргэд нь СХД-ийн 20 хороо БГД-ийн 24 хорооны нутаг дэвсгэрт цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж худалдан борлуулж байсан гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна.

Энэ сард нийт ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 3 газрыг илрүүлсэн бөгөөд 70 орчим тонн цемент хураан аваад байгаа юм.

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.