| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ сайд аа! “Жаст”-ын Ш.Батхүүгийн “тохиролцох гэрээ”-г дэлгэчих!

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Жаргалсайханд хоёр албан бичиг хүргүүлж байгааг мэдэгдсэн. Үүний нэг нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй томоохон зээлдэгчдийн асуудал байсан. Нөгөө нь  Жаст группийн захирлаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргал ирүүлсэн захидалд “11 колонк, нефтийн үйлдвэр хоёр, газар гэхчлэн нийт 14 орчим сая ам.доллар төлөх боломжтой” гэсэн байдаг. Энэ захиаг прокурорт шилжүүллээ” гэсэн юм. 

Тэгвэл дээрх захианы асуудал хэрхэн шийдэгдсэн бол? Шүүх хурал арав гаруй хоног үргэлжилж олон нийтийг залхааж байгаад шийдэх гэж буй гэсэн хардлага төрүүлсэн энэ өдрүүдэд тэрхүү захиаг олон нийтэд дэлгэж болохгүй гэж үү? Тэнд ямар ч байсан Үндэсний аюулгүй байдалд харшлах нууц биш авлигын буюу ял тохиролцох нууц гэрээ л байж таарна. Энэ гэрээг Л.Оюун-Эрдэнэ сайд л нээлттэй болгож чадна. Учир нь тэрбээр мөн өдөр “Төр хохирогч болсон учраас нээлттэй болгох хүсэлт гаргана” гэж мэдээлэл хийх дээ хэлсэн. Нээлттэй болгох хүсэлтээ гаргасан байх. Учир нь тэр л өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт чухам юу болсныг хамгийн сайн мэднэ. Гэхдээ ТӨБЗГ-ын аль ч албан тушаалтнаас асуухад “Жаст”-ын Ш.Батхүүгээс хэзээ ч тийм бичиг ирж байгаагүйг батлан хэлдэг юм даа. Харин тийм захиа байдаг бол Засгийн газраас байгуулсан хохирол барагдуулах ажлын хэсэгт очсон байлгүй дээ гэдэг юм.

Хуулиараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь  Ш.Батхүүгийн эзэмшил, өмчлөлд байсан компаниуд болон тухайн компаниудын хөрөнгүүдийг хохиролдоо тооцож авах боломжгүй нь ойлгомжтой. Харин Ш.Батхүү нар болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн өмчлөлийн нуугдмал эд хөрөнгүүдийг илрүүлэх, битүүмжлэх, хяналт тогтоох зэрэг холбогдох хуульд заасан арга ажиллагаануудыг хийж хэрэгжүүлснээр, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирлын асуудлыг давхар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж, холбогдох хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тэр нь бараг л Л.Оюун-Эрдэнэ ба шүүх дээр очоод гацчихаад байгаа нь энэ.

Өнөөдөр Монголын шүүх хэдийгээр зүрхтэй зоригтой, жигшүүртэй, хохиролтой хэрэг үйлдсэн ч Ноён Ш.Батхүүг шүүчихэж чадахгүй л арав гаруй хонолоо шүү дээ. Тодорхой хэмжээнд тохироо явсан гэх хардлагыг хүссэн, хүсээгүй дагууллаа. Хэргийг хэрэгсэхгүй болгоод “жижигхээн” торгуулаад өнгөрнө гэж мөрийцөхөд ч бэлэн сэтгэлзүйн бэлтгэлтэй ч боллоо. Одоо зоригтой шударга бөгөөд дүүрэн мэдээлэлтэй хүн гэвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ л байна. “Жаст”-ын Ш.Батхүү Монголын төртэй яаж тохиролцох гээд байсныг илчилчих, сайд аа!

Нийтлэл бичсэн: Б.Тулга

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Жаргалсайханд хоёр албан бичиг хүргүүлж байгааг мэдэгдсэн. Үүний нэг нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй томоохон зээлдэгчдийн асуудал байсан. Нөгөө нь Жаст группийн захирлаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргал ирүүлсэн захидалд “11 колонк, нефтийн үйлдвэр хоёр, газар гэхчлэн нийт 14 орчим сая ам.доллар төлөх боломжтой” гэсэн байдаг. Энэ захиаг прокурорт шилжүүллээ” гэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.