| | USD/MNT 0₮

Ж.Болор-Од:Миний охины амийг 15 сая төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрны дундах замд буюу тоглоомын саадны хажууд 7 настай охиныг мөргөж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн ослоос болж охины аарцаг болон эгэм хүнд бэртэж, хоёр уушги нь бяцарч, хөл нь хугарсан бөгөөд ГССҮТ-д очоод гурван цагийн дараа амьсгал хураасан байдаг юм.

Тухайн үед машиндаа зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг шалтгаанаар жолоочийг буруутгаж мөн хамт явсан хүмүүсийг ч буруутгаж цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Харин прокуророос хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бол маргааш анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг нь хэлэлцэхээр болжээ.

Талийгаач охины ээж Ж.Болор-Од "Миний охины амь насыг хохироосон хүмүүс 15 сая төгрөгийн хохирол барагдуулсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл охины минь амь насыг 15 сая төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байна. Ээждээ ирэхдээ 15 саяар хэмжигдэхгүйгээр азжаргалтай ирсэн юмсан" гэв. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.