| | USD/MNT 0₮

Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн:Биднийг гутаан доромжилж, 25 сая төгрөг нэхсэн мэтээр гүтгэлээ

"Positive Mongolians" влогийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд "Хаппи Фловерс компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой 30 гаруй үйлчлүүлэгчид болон ажилчдын зүгээс цугларсан гомдол саналын дагуу цахим орчинд үүссэн ташаа ойлголтуудаас гадна Хууль хяналтын байгууллагад хандсан шалтгаан бүхий мэдээлэл хүргэв. 

Э.Дөлгөөн "Биднийг гутаан доромжилж байна.Хаппи Фловерс компанийн захирал Э.Ууганцэцэг хүний нэр төрд халдаагүй юм. Бид цэвэр тус компанитай холбоотой гомдол саналын талаар ярьж байна. 

Тус компанид маш олон зөрчил байна. Тус компани биднийг хүүхдээ өөрсдөө гэмтээсэн, тэр бүү хэл биднийг 25 сая төгрөгийг нэхэмжилсэн зэргээр гүтгэж байна. Түүнчлэн манай гэрт ажиллаж байсан охид өнөөг хүртэл цалингаа авч чадаагүй, олон эхчүүд хохирсоор байна" гэв. 

Д.Түвшинбаяр "Олон санал гомдлыг үндэслэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. 

Асуудал үүссэний дараа анхаарч харах ёстой юмуу. Хүүхдэд ээлгүй үйл ажиллагааг байлгасаар байх юмуу. Заавал нэг хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирсны дараа ухаарах ёстой юу. Ууганцэцэгийг өмөөрөөд байгаа хүмүүсийг асууж байна. Үйл ажиллагааны чиглэл нь өөр байна. Хүүхдийн гэх нэртэй энэ байгууллагад олон хүн хохирохгүй байх талаас нь хараарай. Миний охиныг харж байсан хүүхэд асрагч гэмтээсэн. Бид нар ажлаа тарж ирээд мэдсэн. Наймдугаар сарын 04-нд болсон хэрэг. Бид пампарсыг нь солихдоо гэмтсэн байсныг мэдсэн. Тэр даруй зургийг нь авч Ууганцэцэг болон нөгөө охин менежерт нь үзүүлсэн" гэв. 

Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн:Биднийг гутаан доромжилж, 25 сая төгрөг нэхсэн мэтээр гүтгэлээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.