| | USD/MNT 0₮

Боксчид түр хороо байгуулжээ

Монголын боксын холбооны үе үеийн дасгалжуулагч, тамирчин, зүтгэлтэнүүд нэгдэн түр хороо байгуулжээ.

Боксын холбооны дүрэмд бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулах ёстой хэмээн заасан ч удирдлагууд нь бага хурлаа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хуралдуулаагүй аж.

Тиймээс холбооны төлөөллүүд Монголын боксын холбооны бага хурлыг зохион явуулахыг шаардаж ийнхүү түр хороо байгуулж, төлөөллөө сонгосон байна. Түр хороо байгуулах хуралд холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарыг оролцуулахаар урьсан ч ирээгүй аж.

Дашрамд өгүүлэхэд түр хорооны даргад эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан Л.Энхбаатарыг сонгосон бол гишүүдээр гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, Ц.Нандигжав, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Н.Баярсайхан, Ч.Цэвээнпүрэв, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цэрэнням, шигшээ багийн дасгалжуулагч асан С.Эрдэнэбат, Б.Энхтайван нарыг сонгожээ.

Монголын боксын холбооны үе үеийн дасгалжуулагч, тамирчин, зүтгэлтэнүүд нэгдэн түр хороо байгуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.