| | USD/MNT 0₮

Явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөж, хүнд гэмтээжээ

Сүүлийн үед явган хүний гарцаар явж байгаад мөргүүлээд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд ах дүү хоёр гарцтай замаар гарч яваад мөргүүлж, дүү нь газар дээрээ амиа алдсан харамсалтай явдал гарсан. Тэгвэл өнөөдөр дахин ийм хэрэг гарлаа. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд БГД-ийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гаргажээ.

Мөн нэг хоногийн хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Сүүлийн үед явган хүний гарцаар явж байгаад мөргүүлээд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд ах дүү хоёр гарцтай замаар гарч яваад мөргүүлж, дүү нь газар дээрээ амиа алдсан харамсалтай явдал гарсан. Тэгвэл өнөөдөр дахин ийм хэрэг гарлаа. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд БГД-ийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.