| | USD/MNT 0₮

Хангарьд ордныг 43 тэрбум төгрөгөөр "ЗАРЖ", хотын захиргаа 97 тэрбумын ордон руу НҮҮНЭ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэх үеэр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулж байсан удаатай. Тус жагсаалтад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд ордон”-ы барилга багтаж байсан юм. Ингээд 2019 онд менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах барилгаас бусад хуулийн этгээд болон эд хөрөнгийг хувьчилснаар нийслэлийн төсөвт 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байж. Гэсэн ч коронавирус цар тахлын улмаас 2019 онд зохиогдох ёстой дуудлага худалдаа хойшилсоор одоо ирэх арваннэгдүгээр сарын 20-нд зохион байгуулагдахаар болжээ.

Ингэхдээ Хангарьд ордоны анхны үнэ 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөс эхлэх бол дэнжингийн хэмжээ нь 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг аж. Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт Нийслэлйин Засаг захиргааны тавдугаар байрны иргэний танхимд зохион байгуулах юм байна.

Дашрамд дурдахад, Яармаг дахь Хотын захиргааны шинэ ордон 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж байгаа юм.

Хангарьд ордныг зарах дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум төгрөгөөс эхэлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.