| | USD/MNT 0₮

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх нь ихэсжээ

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол ихэссэнийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Нууцлал өндөртэй шинэ 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд оруулснаас хойш хуурамч 10 мянга, 5 мянгатын дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдэх явдал ихэссэн гэнэ. Хамгийн сүүлд гэхэд, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших нэгэн дэлгүүрээр үйлчлүүлсэн Чингэлтэй дүүргийн оршин суугч "Э" 45 мянган төгрөгийн тооцоо хийхдээ таван мянган төгрөгийн хамт дөрвөн ширхэг 10 мянгатын хуурамч дэвсгэрт өгчээ. Иймд серийн дугааргүй дөрвөн ширхэг дэвсгэртийг хураан авч, Э-г мөрдөн шалгаж байгаа гэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.