| | USD/MNT 0₮

Хятадуудаас 20 гаруй сая ам.доллар залилж авсан Кёкүшюзан Д.Батбаяр эрүүгийн хэргээ хахуулдаж хаалгажээ

-Кёкүшюзан Д.Батбаяр "Туузан дамжуурга" төсөл хэрэгжүүлнэ гэж Хятадуудтай 32 сая ам.долларын гэрээ хийгээд 20 гаруй сая ам.долларыг нь залилсан-

Арлын Япон улсад сүмо бөхөөр мандаж явсан Даваагийн Батбаяр гэгч эр Ар Монголдоо алдартай луйварчин залилагч болсон талаар хэд хэдэн удаа мэдээлсэн билээ.

Тодруулбал, “Туузан дамжуурга” байгуулах төсөл нэрээр Хятадын хөрөнгө оруулагч иргэдийг хуурсан Кёкүшюзан Д.Батбаяр нарын хэдэн хүнд холбогдох залилангийн хэргийг АТГ болон Цагдаагийн байгууллага хамтран шалгаж байна. Энэ хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард мандаж дуулиан тарьсан хэрэг юм.

Учир нь мөнгөө хулхидуулж, залилуулсан Хятадын хөрөнгө оруулагч талаас гомдол гаргаж, олон өмгөөлөгчтэйгээр ийнхүү ажиллаж байна.

Кёкүшюзан Д.Батбаяр нь Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евро ази интернэшнл инвестмент групп”-д хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан аж.

Улмаар тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төсөл хөтөлбөр, бичгээр өгсөн амлалт, баталгаа хэрэгжээгүй юм. Энэ төсөл ажил хэрэг болоогүй учраас хөрөнгө оруулагчдын талаас хуулийн байгууллагад ийнхүү гомдол гаргаж, алдсан мөнгөө олж авахаар хөөцөлдөж эхэлжээ.

Тэднийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 62 тэрбум 713 сая 190 мянга 850 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэг мөрдөн байцаалт үргэлжилж байна.

“Сайхан ордос туурь” ХХК нь Гашуунсухайтын боомтоос Ганц модны боомтын хооронд хил дамжуулан нүүрс тээвэрлэхээр битүү хоолойн систем болох “Туузан дамжуурга” байгуулах төслийг Хятадын хөрөнгө оруулагчтай ярьж тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, яам, яамдын харьяа агентлагуудаар дамжуулан дэмжсэн бүх бичиг баримтыг гаргуулахын тулд хэн хэнд яаж ямар хэмжээний авлига өгсөн, хэнтэй ярьж тохиролцсон бүх баримт нь бий.

Тодруулбал, Д.Батбаяр нь 2010 онд БОАЖ-ын сайдаар дээрх төслийг дэмжиж байна гэсэн гарын үсэг зуруулж аваад тухайн үеийн Засгийн газрын сайд нараар мөн дэмжлүүлсэн гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байдаг.

Ингээд Засгийн газраас сайд нарын дэмжсэн албан бичиг болон төсөл хөтөлбөрийг “дэмжинэ” хэмээн орон нутгийн удирдлагууд нь гарын үсэгтэй албан бичиг гарчээ.

Харин дараа нь Д.Батбаяр “Туузан дамжуурга” төсөл дээр хөрөнгө оруулагч Рү даргын компанийн толгой компаниас 30 сая ам.доллар бэлнээр авсны дараа “Сайхан ордос туурь” компанийн захирал Б.Цэрэндоржтой Рү даргыг өөрөө зуучилж гэрээг гардан хийж өгсөн байдаг. Д.Батбаяр Б.Цэрэндорж найздаа 5000 ам.доллар бэлнээр өгсөн баримт ч бий.

Д.Батбаяр 32 сая ам.долларын гэрээг хуульчид хөлслөн өөрт ашигтайгаар хийгээд, гэрээний хугацаа дуусгаж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч төгс луйвар хийлээ гэж өөрийнхөө амаар ярьсан бичлэг нь байгаа юм. Харин энэ бичлэгээ тэрбээр тайлбарлахдаа “Хэн нэгэн миний дуу хоолойг эвлүүлсэн” гэх мэтээр тайлбар хийсэн байдаг. Гэвч түүний дуу хоолойг эвлүүлэх ямар ч боломж байхгүй бөгөөд өөрийнхөө ярьсан зүйлийг өөрөө үгүйсгэсэн ч өмгөөлөгч Ж.Оюунболд нь түүний дуу хоолой мөн гэдгийг баталчихсан. 

Тэгвэл түүний энэхүү залилангийн хэргийг Цагдаа блон АТГ хамтран шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн юм байна. Уг нь түүнийг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэгт шалгаж байсан юм.  Гэвч энэ хэргээ хахуулдаж хэрэгсэхгүй болгож байгаа талаар эх сурвалж хэллээ. 

Зургаан жил энэхүү хэргийг нуун дарагдуулж явсан төрийн томчууд байгаа юм. Бусдыг залилж, хөрөнгөөр нь хохироосон хүнд хууль үйлчилдэггүй юм байна.

 

 

Хятадуудаас 20 гаруй сая ам.доллар залилж авсан Кёкүшюзан Д.Батбаяр эрүүгийн хэргээ хахуулдаж хэрэгсэхгүй болгожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.