| | USD/MNT 0₮

80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга шуурхай хурал зарлаж ган гачиг болсон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, холбогдох албаныхантай уулзсан билээ.

Энэ өвөл зарим аймагт зуд болох нь тодорхой болсон. Учир нь зун нь ган гачигтай ногоо хургүй байсан юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзах үеэр малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа. Цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хоргодох нөхцөл байдал тулгараад байгааг хэлжээ.

Судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллахаар болжээ. 

 

Судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.