| | USD/MNT 0₮

Хотын дарга хэн болох вэ

Аймаг, нийслэлийн 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ.

Сонгуулийн дүнгээр МАН 34, Ардчилсан нам 8,  Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 3 суудал тус тус авсан. Нэгэнт МАН олонх болсон тул дараагийн хотын даргаа сонгох ёстой. Сонгуулийн өмнө  НИТХ-ын дарга Р.Дагва хотын дарга болно гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ мэдээллийг НИТХ-ын дарга асан Р.Дагва өөрөө үгүйсгэж байсан юм.

Мөн одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг жинхэлнэ гэх таамаг ч байна. Гэхдээ намаа Нийслэлд үнэмлэхүй ялуулсан нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт эрх мэдэл илүү төвлөрч буй. Тэгэхээр намын дарга У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын аль хүчтэй нь дараагийн хотын даргад өөрийн хүнээ томилох нь тодорхой юм. 

Мөн Нийслэлийн даргад Д.Сумъяабазарын ойрын хүн болох СХД-ийн Засаг дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай нарын нэр ч дуулдаж байгаа бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон БЗД-ээс НИТХ-д гарсан Б.Сүхбаатарын нэр ч яригдаж эхэлжээ. 

Тэгэхээр дээрх нэрсээс нэг нь Хотын дарга болж магадгүй гэсэн таамаг бий. Харин хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Тэгэхээр намын дарга У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын аль хүчтэй нь дараагийн хотын даргад өөрийн хүнээ томилох нь тодорхой юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.