| | USD/MNT 0₮

Жоншны үйлдвэрт осол гарч нэг хүн амиа алджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг   “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 17-нд жоншны бутлуурын машины шороонд 20 настай Т нь дарагдаж, амь насаа алдсан байна.

Ослын дуудлага 18:30 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, алба хаагчид талийгаачийн цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус үйлдвэрийн жоншны бутлуурчнаар ажилладаг байжээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.