| | USD/MNT 0₮

Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлнө

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, УДШ-ийн шүүгч Ц.Зориг тэтгэвэрийн нас хүрсэн бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөл чөлөөлөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч саналыг хүлээн зарлиг гаргах бөгөөд өнөөдөр шүүгчийг чөлөөлөх зарлиг гарах мэдээлэл байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг юм.

Ийнхүү Ерөнхий шүүгч хийж байгаад шүүгч болсон Ц.Зориг ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна.

 

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, УДШ-ийн шүүгч Ц.Зориг тэтгэвэрийн нас хүрсэн бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөл чөлөөлөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.