| | USD/MNT 0₮

Гоонь эрчүүдийн хуушуурын газар хэвийн ажиллаж эхэлжээ

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь хаасан талаар мэдээлсэн билээ.

Тодруулбал, тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхлэсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. 

Тухайн хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг зогсоосон талаар НМХГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл дээрх цайны газар нь зөрчлөө арилгасан тул үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж эхэлжээ. 

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь хаасан талаар мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.