| | USD/MNT 0₮

Ардын жүжигчин Ш.Чимэдцээеэгийн байрыг хурааж авах шүүхийн шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шүүхийн шийдвэр гарч, түүнийг энэ сарын 26-ны дотор одоо амьдарч байгаа байраа суллаж өгөхийг шаардсан тогтоол хүлээлгэж өгчээ.

Энэ талаараа Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрийн цахим хуудсандаа "Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, муу Чимэдцэеэдээ туслаач" гээд шүүхийн шийдвэр биелүүлэх тогтоолын зургийг нийтэлжээ. 

Түүний хувьд нэгэн цаг үед хамт амьдарч байсан нөхөр Д.Түвшинжаргалтай байрны эзэмшлийн асуудлаар шүүх дээр маргаан үүсгэсэн бөгөөд ийнхүү ялагдсан байна.

Сүхбаатарчуудын хувьд Ардын жүжигчинээ гудамжинд гаргачихгүй байлгүй дээ. Дарьгангын толгой баян гэгдэж түүхэнд нэрээ үлдээсэн Орлой баяны зээ охин, Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ гудамжинд гарчихвал олон түмэн халаглана. 
 
Д.Түвшинжаргалын нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрийн хурааж буй энэ байр Ш.Чимэдцэеэгийн өөрийнх нь хөрөнгө гэдэг. Ардын жүжигчин цолны мялаалгад нутгийн дүү Мөнхцэцэгийнх нь өгсөн байр гэх.
 
 
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шүүхийн шийдвэр гарч, түүнийг энэ сарын 26-ны дотор одоо амьдарч байгаа байраа суллаж өгөхийг шаардсан тогтоол хүлээлгэж өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.