| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Өнөөдрөөс эхлэн сэлбэг нэрээр орж, ирэн автомашин болж, улсын дугаар авч хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд эцэс болно

“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас мэдээллээ.

Иргэд худалдан авах гэж буй авто машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх, сэлбэг дамжуулан угсарсан эсэх зэрэг түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар харах боломжтой болж байна.

Тодруулбал, "Гэрэгэ" хэмээх системд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг оруулсан бөгөөд 12 аймаг, Улаанбаатар хотод уг системийн тусламжтайгаар “Ebarimt” аппликэйшн ашиглан автомашины түүхийг харах юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 935 мянган бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна. Үүний 76 хувь нь арав болон түүнээс дээш жилийн насжилттай байна. 2019 онд Монгол Улсын хилээр нийт 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсний  85-93 хувь нь хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл байна. Ченжүүд осолд орсон, цацрагийн бүсээс ирсэн гэх мэт өмнө нь ашиглаж байсан тээврийн хэрэгслийг шинэ гэж худалдаалж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Иймээс “Ebarimt” болон “Гэрэгэ” системтэй хамтран үүнийг хянах боломжтой болгоно.

Иргэд сэлбэг нэрээр орж ирж буй автомашиныг авах уу, өөрсдийн амь нас аюулгүй байдлаа бодох уу гэдгээ өөрсдөө анхаарах боломжтой болно. Өнөөдрөөс эхлэн сэлбэг нэрээр орж, ирэн автомашин болж угсрагдан, улсын дугаар авч хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд эцэс болно” гэлээ. 

Гааль, татвар, санхүү мэдээллийн төвийн захирал Т.Батбилэг "Ebarimt аппликейшныг 1.7 сая хүн ашиглаж байна. Бид энэ удаа хилээр орж ирж буй автомашиныг хэдэн онд үйлдвэрлэсэн, аль улсаас орж ирсэн, хэдний өдөр бүртгэгдсэн бэ зэргийг ИБаримт аппликейшн руу нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэсний Гаалийн ерөнхий газар руу орж, тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах цэс рүү автомашины дугаараа оруулж, шалгана. Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сараас хойш импортоор оруулж ирсэн автомашины мэдээллийг оруулсан” гэв.

Иргэд худалдан авах гэж буй авто машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх, сэлбэг дамжуулан угсарсан эсэх зэрэг түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар харах боломжтой болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.