| | USD/MNT 0₮

Сөүлээс өнөөдөр 258 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нилэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна. 

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд орой 19:00 цаг газардах юм.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.

Иргэдийн ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлах юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нилэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.