| | USD/MNT 0₮

Гурван настай хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан жолоочийг олж илрүүлжээ

Зам тээврийн ослын дуудлага мэдээлэл багасахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. Хамгийн сүүлд гэхэд согтуу жолооч замаар гарч явсан хоёр хүнийг дайрч, гэмтээсэн ноцтой осол гарлаа. Тухайлбал, 2020 оны аравдугаар сарын 17-ны 18.45 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А /Др:2.22%/  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарын хоёр хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна. Ингээд ТЦА-ны албаны  эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.