| | USD/MNT 0₮

Өнөөдөр Улаанбаатар хотод 6-8 градус хүйтэн байна

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 13-15 м/с  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 7-12 градус хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  бусад нутгаар 3-8 градус  хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 6-8 градус хүйтэн байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.