| | USD/MNT 0₮

Ш.Батхүү, Г.Алтан нарыг арав дахь өдрөө шүүнэ

Одоогоос олон жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг Монголын шүүх арав дахь өдрөө шүүх гэж бай

Хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Олон хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст “Жаст групп”-ийн захирал асан Ш.Батхүү тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дуусчээ. 

Өнөөдөр үргэлжлэх шүүх хуралд прокурор яллах саналаа танилцуулах бол өмгөөлөгч нар тус бүрдээ шүүмжээ хэлнэ, мөн шүүгдэгч нар ч үг хэлэх эрхээ эдлэх ёстой. Харин хавтаст хэргийн хуудмын тоо их, олон хавтаст хэрэг байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо хэзээ танилцуулах нь тодорхойгүй байна.

Энэ хэрэгт Ш.Батхүүгээс гадна таван хүн байгаа бөгөөд  "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр буруутган шүүж байна.

Олон өдөр үргэлжилж байгаа шүүх хуралдаан дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргах нь тодорхой болов уу. 

Өнөөдөр үргэлжлэх шүүх хуралд прокурор яллах саналаа танилцуулах бол өмгөөлөгч нар тус бүрдээ шүүмжээ хэлнэ, мөн шүүгдэгч нар ч үг хэлэх эрхээ эдлэх ёстой. Харин хавтаст хэргийн хуудмын тоо их, олон хавтаст хэрэг байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо хэзээ танилцуулах нь тодорхойгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.