| | USD/MNT 0₮

Намрын нээлтийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлэв

АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, Б.Соронзонболд тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар үлдсэн байна.

Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх аравдугаар сарын 29-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Дашрамд дуулгахад, Говьсүмбэрчүүдийн хувьд түүхэндээ анх удаа заалны барилдаанд үзүүр түрүү булаацалдсан нь энэ ажээ. Улсын харцага О.Хангайгийн хувьд заалны барилдаанд ханаралгүй сайн барилдаж түрүүлдэг гэдгээ энэ удаагийн барилдаанаар бас дахин нотлон харуулж чаджээ. 

Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, Б.Соронзонболд тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.