| | USD/MNT 0₮

Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын сургалтын чанар зэргийг судаллаа. Өнөөдрийн байдлаар таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрсэн. Сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжлүүдийн давхацлыг арилгах хэрэгтэй. Зарим их, дээд сургуулиудад 130 гаруй мэргэжил эзэмшүүлж байна.

Сургуулиудад бэлтгэж байгаа мэргэжлүүдийн давхцалыг арилгах тал дээр нарийвчилсан судалгаа хийж байна" гэжээ. 

Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална гэв
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.