| | USD/MNT 0₮

Ирэх долоо хоногт Алтанбулагийн боомтоор 80 гаруй хүнийг татан авна

Ирэх долоо хоногт ОХУ-аас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авахаар болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв. 

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ. Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.

Бид ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногт ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй манай улсын иргэд болон Монгол улсад хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суудаг ОХУ-ын иргэд гээд нийт 80 гаруй хүнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Товыг ойрын хугацаанд тодорхой болохоор нь нийтэд зарлах болно" гэв.

Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ. Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.