| | USD/MNT 0₮

БАГШ НАЙРАГЛАЛЫН 35 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

 
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны алдарт “Багш” найраглал төрөн гарсны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр “Багш найраглалд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
 
Мөн МУБИС-ийн багшийн сургуулийн өмнө бяцхан охин “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, бамбаруушаа хөтөлсөн байдлаар хөшөөг бүтээсэн байдаг. Үе үеийн, цаг цагийн нийгмийг тольдон харуулж, багш мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг дүрсэлсэн энэ бүтээл нь боловсролын салбартай салшгүй холбоотойг илтгэж байгаа юм. Цаашид Ш.Сүрэнжав агсны бүтээл, туурвилдаа өгүүлж байсан бүхнийг задлан шинжилж ажил үйлдээ тусгах , өвлүүлэн үлдээхэд салбарын яам болон холбоод хамтран ажиллах болжээ.
 
"БАГШ” найраглал нь өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд мөнхөд орших, түүчээлэн тахих уран бүтээл мөнөөс мөн хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Түүгээр зогсохгүй багш хэмээх алдар, амьдралын эх булгийг үүнээс илүүгээр мөнхлөх бүтээл дахин төрөхгүй гэдгийг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод дурдаж байв. Мөн багш бэлтгэж байгаа сургуулиудын аль нэгийг Ш.Сүрэнжав агсны нэрэмжит болгох нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
 
Энэ арга хэмжээг БШУЯ, Монголын ахмад багш нарын холбоо,Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Улаанбаатар Их сургууль, Монголын чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ, Ш.Сүрэнжав агсны гэр бүл, үр хүүхэд нар хамтран зохион байгуулав.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны алдарт “Багш” найраглал төрөн гарсны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр “Багш найраглалд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.