| | USD/MNT 0₮

Төв циркийг нураагаагүй, их засварын ажил хийж байна

Улсын циркийн барилгыг хувьдаа авч, үйлчилгээний төв болгосон их аварга Д.Дагвадорж циркийг нурааж эхэллээ, чоно борооноор гэгчээр орон нутгийн сонгуулийг далимдуулж нураалаа гэсэн мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд их тархсан билээ.

Төрийн өмч байсан энэхүү барилгыг менежментийн хувьчлалаар Их аварга Д.Дагвадорж 2007 онд авсан бөгөөд өдгөө дотор нь цирк биш үйлчилгээний байгууллагууд олон болсон гэх шүүмжлэл бий. Олон нийтийн зүгээс циркийг буцаагаад өгчихөөсөй гэсэн хүлээлт бий. 

Харин төв цирк нураагдаж сүйтгэгдээгүй их засвар хийж байгаа талаар Монголын үндэсний циркийн албан ёсны хуудсанд мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, долдугаар сарын 15-наас эхлэн ирэх 11 дүгээр сарын 15 хүртэл засвар хийж байгаа гэдгийг онцолжээ.

Тус мэдэгдэлд “Үзэгчид, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор үзвэр үйлчилгээний чанар стандартыг мөрдөхийн тулд засвар үйлчилгээ хийж байна. Циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотор засварыг хийнэ” хэмээжээ.

Тэгэхээр олон нийтийн шуугиад байгаа шиг циркийг нурааж буй үйлдэл огтхон ч биш юм байна. 

Улсын циркийн барилгыг хувьдаа авч, үйлчилгээний төв болгосон их аварга Д.Дагвадорж циркийг нурааж эхэллээ, чоно борооноор гэгчээр орон нутгийн сонгуулийг далимдуулж нураалаа гэсэн мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд их тархсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.