| | USD/MNT 0₮

С.Амарсайхан:Хүүхдийн автобус худалдан авах тендерт би оролцоогүй

Энэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд "Хүүхдийн автобус үйлчилгээг" хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг автобус худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. 

200 ширхэг автобуснаас эхний ээлжинд 75 ширхэгийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд үнэ дээр нь асуудал үүсч, Нийслэлийн удирдлагууд тендер зарлалгүйгээр оруулж ирж сургуулиудад шахсан гэх мэдээлэл гараад удаагүй байна.

Харин энэ асуудалд хуучин хотын дарга С.Амарсайханыг холбож байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар хийжээ.

Тэрбээр "Хүүхдийн автобусны тендерт би оролцоогүй. Ажлаа өгчихсөн байсан. Энэ ажилд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Энэ мөнгөөр 75 ширхэг автобусыг худалдаж авсан гэдэг мэдээлэл өгсөн. Би ажлаа өгсөн болохоор нэг бүрийн үнэ хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. Тэр худалдаж авсан хүмүүс нь өөрсдөө тайлбараа хийх байх. Хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагааны дагуу хийсэн ажил. Тендер зарлаагүй гэж зүйл байхгүй. Би ямар компани сонгож авах асуудалд оролцоогүй, гэрээ хэлэлцээр яаж хийгдсэнийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ 9 дүгээр сард дээрх тооны автобус орж ирэхийг мэдэж байсан" гэв. 

Мөн түүнчлэн тэрбээр 2025 он гэхэд нийслэлийн түгжрэл буурна гэлээ. 

Энэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд "Хүүхдийн автобус үйлчилгээг" хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг автобус худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.