| | USD/MNT 0₮

Шүүх:АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярын 57 сая төгрөгийг улсын орлого болгож, 6 сая төгрөгөөр торгосон

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр хоёр удаа хахууль авч, шүүхээс хоёр удаа торгуулийн ялаар шийтгүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд бусдаас 57 сая төгрөгийн хахууль аваад 6 саяар торгуулаад өнгөрлөө гэхчлэн нэлээн шүүмжилсэн юм. 

Тэгвэл уг асуудалд шүүхээс албан ёсоор тайлбар өгчээ.

Шүүх "Нийслэлийн Прокурорын газраас “хахууль авах” гэмт хэрэгт яллагадагчаар татагдсан Д.Батбаярт /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/ холбогдох гэмт хэргийг холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгаж яллагдагчтай “6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”-ээр тохирч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.

2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 08.30 цагт зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурор яллагдагчийн тохирсон ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хууль бус орлого болох 57.500.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгон шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдэг нь прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл прокурорын саналаас хэтрүүлж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж болохгүй гэсэн үг юм. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг/" гэлээ. 

2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 08.30 цагт зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурор яллагдагчийн тохирсон ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хууль бус орлого болох 57.500.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгон шийдвэрлэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.