| | USD/MNT 0₮

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гэр дайрч, хоёр хүний аминд хүрчээ

 
Энэ сарын 16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг "Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гаргажээ.
 
Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна. 
Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.