| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд  336 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянган хүн эдгэрчээ.

Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 67 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 67 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.