| | USD/MNT 0₮

Э.Эрдэнэ, Э.Батшугар хоёр сонгогдож чадсангүй

Орон нутгийн сонгууль болж өндөрлөв. Энэ удаагийн сонгуульд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ НИТХ-ын сонгуулийн 6 тойрогт Баянзүрх дүүргээс, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 тойрогт 13,14-р хороонд нэр дэвшсэн ч сонгогдож чадсангүй. 

Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайран дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн юм. Сонгуулийн урьдчилсан дүн гарахад сонгогчид тэдэнд итгэл үзүүлээгүй нь тодорхой болсон юм. 

Э.Батшугарын хувьд өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон. Энэ удаад мөн дахин бүдэрлээ. Тэднийг сонгохгүй байх шалтгаан нь аав нартай нь шууд холбоотой хэмээн олон нийт тайлбарлаж байна. 

Э.Эрдэнэ, Э.Батшугар хоёр сонгогдож чадсангүй
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.