| | USD/MNT 0₮

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ

Монгол Улсыг саарал жагсаалтад орсон асуудалд хоёр хүнд хариуцлага тооцохоор болсноо УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн билээ.

Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдсэн.

Тиймээс ч саарал жагсаалтаар хаалттай сонсгол хийхээр Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр яригдаж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон.

Гэвч энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байгаа.

Хариуцлага алдсан гэх асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжсэн бол Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудалд хоёр хуваагдаад буй.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдсантай холбогдуулан ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-ийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж, ажлаа өгөх эсэхийг ярилцжээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Тиймээс УИХ-ын чуулганы энэ долоо хуралдаанаар түүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ. Ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа Н.Баяртсайханы оронд дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн марафон өрнөх нь ээ.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.