| | USD/MNT 0₮

Ч.Чинбат:Царцаа нүүлгэсэн гэх хэд хэдэн гомдлыг тагнуулын байгууллага шалгаж байна

СЕХ-ноос 19.00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр санал авах өдрийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил, гомдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагын албан хаагчид, дотоод цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагд сонгуулийн үеэр хууль, журмыг зөрчсөн байж болзошгүй 329 гомдол, мэдээллийг хүлээж авч шалгаж байгаа.

Мөн Эрүүгийн хуулийн 14.5, 14.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг хүлээж авч, харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн байна. Энэ дотор "царцаа нүүлгэсэн" гэх хэд хэдэн гомдол бий.  Зөрчлийн тухай хуулийн 17.1-т заасан зөрчлийн дагуу 338 гомдол, мэдээллийг хүлээж авсан.

Улмаар 7 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. 3 гомдол, мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ-т шилжүүлсэн. Одоо 167 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

 

Улмаар 7 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. 3 гомдол, мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ-т шилжүүлсэн. Одоо 167 гомдол, мэдээллийг шалгаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.