| | USD/MNT 0₮

Цогтцэцийд ухуулагч хийж байсан этгээд нэр дэвшигчийг мөргөж амийг нь хохироожээ

Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд иргэн Б.Болдбаатар архидан согтуурч, нэр дэвшигчийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү "Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс бие биенийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл худал ташаа мэдээлэл юм. Болсон явдлын талаар тодруулбал, өчигдөр 15.00 цагийн үед Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж амь насыг нь хохирлоо гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Урьдчилсан байдлаар бол 40 настай Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ухрах үйлдэл хийхдээ М-ийг мөргөж амь насыг нь хохироосон. Амь хохирсон М нь сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б нь тухайн хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан найз нөхдүүд байсан. Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ. 

Урьдчилсан байдлаар бол 40 настай Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ухрах үйлдэл хийхдээ М-ийг мөргөж амь насыг нь хохироосон. Амь хохирсон М нь сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа гэсэн мэдээлэл байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.