| | USD/MNT 0₮

Сонгуулийн ерөнхий хороо: 12.00 цагийн байдлаар ирц 15.2 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг өгч байна. Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувь, улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна.

Аймгуудын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 

Архангай 16.5 хувь 

Баян-Өлгий 13.1 хувь 

Баянхонгор 15.3 хувь 

Булган 17.7 хувь 

Говь-Алтай 21.9 хувь 

Говьсүмбэр 15.6  хувь 

Дорнод 18.6 хувь 

Дорноговь 18.1 хувь 

Дундговь 18.1 хувь 

Завхан 3.3 хувь  /цастай учраас замын байдал хэцүүдэж, зарим газраас мэдээ авч чадаагүй/

Өвөрхангай 19.1  хувь 

Өмнөговь 20.9 хувь 

Сүхбаатар 25 хувь 

Сэлэнгэ 12.7 хувь 

Төв 17.8 хувь 

Увс 22.7  хувь 

Ховд 18.9 хувь 

Хөвсгөл 11.5 хувь 

Хэнтий 20.3 хувь 

Дархан-Уул 10.7 хувь 

Орхон 16  хувьтай байгаа.  Аймгийн дүнгээр 16.4 хувьтай байна. 

Нийслэлийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 

Багахангай 24.5 хувь 

Багануур 16.9 хувь 

Баянгол 14.8 хувь 

Баянзүрх 14.2 хувь 

Налайх 16.4 хувь 

Сонгинохайрхан 14  хувь 

Сүхбаатар 14.9 хувь 

Хан-Уул 13 хувь 

Чингэлтэй 10.3 хувьтай байгаа

УИХ-ын 2020 оны орон нутгйин сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Зарим аймгаас ирцийн мэдээллийг авч чадаагүй байна. Тодруулбал, Завхан аймагт цас их орсон учир зарим баг хорооноос мэдээлэл гүйцэт авч чадаагүй гэж байна.

Санал хураалт үргэлжилж байгаа бөгөөд оройн 20.00 цаг хүртэл санал хураалт явагдана. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.