| | USD/MNT 0₮

Г.Занданшатар:Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөөрөй

Орон нутгийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн "Ривэр Garden" хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд саналаа өгчээ. 

Тэрбээр  “Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. 10 гаруй аймгаар явж иргэдтэй уулзсан. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль.

Нийт иргэд сонгогчдоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй  тохиолдлууд ч гарч байсан.

Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя” гэлээ.

Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.