| | USD/MNT 0₮

Өнөөдөр цагаан таягтны өдөр:Манай улсад 9400 гаруй хараагүй иргэн бий

Жил бүрийн аравдугаар сарын 15-нд "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу “Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.

Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхтэй бөгөөд Их Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорсон юм. Тэрбээр хар таягийг нь хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна.

Уг таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болжээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүмүүс амьдарч байна.

Цагаан таягтны олон улсын өдрийг Хараагүй хүмүүсийн олон улсын холбооны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэж эхэлжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг.

Монгол Улсын хувьд 9400 орчим хараагүй иргэн байна гэсэн судалгаа бий. Нийт хараагүй иргэдийн 2,000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж 2 хувь нь Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.

Нийт хараагүй иргэдийн 2,000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж 2 хувь нь Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.