| | USD/MNT 0₮

12-15 насны хүүхдүүд нийт 40 орчим тээврийн хэрэгслийг бүлэглэн хулгайлжээ

12-15 насны хүүхдүүд нийт 40 орчим тээврийн хэрэгслийг бүлэглэн хулгайлжээ. Тухайлбал, 2019 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт насанд хүрээгүй яллагдагчаар татагдан шалгагдаж байсан 4 этгээд дахин гэмт хэрэг үйлдэснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Тодруулбал энэ оны 4 дүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай 4 хүү сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй, явдаггүй, бусдын нөлөөнд автан он хуучирсан гэх тээврийн хэрэгслийг хулгайлдаг гэх зүйлсийг дурьджээ. Тэд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид дахин илрүүллээ. Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж 4 автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зуртаасан байна. Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллалааг үргэлжлүүлж байна.

12-15 насны хүүхдүүд нийт 40 орчим тээврийн хэрэгслийг бүлэглэн хулгайлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.