| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж хүүтэй болж, хоёр хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 269 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 278 мянган хүн эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт 1352 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1350 хүний хариу сөрөг гарч, 2 хүнээс коронавирус илэрсэн.

Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйд коронавирус илэрлээ. Нэг хүн эдгэрсэн. Энэ хүн есдүгээр сарын 9-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай эрэгтэй, ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн юм.

Харин өнөөдөр үүрийн 04:00 цагт ажиглах байранд тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д төрж 2.8 кг жинтэй хүүтэй болсон.

Сайн дураар нэг хүн шинжилгээ өгсөн хариу сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 320 болсон 311 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 9 хүн эмчилгээнд байна, 7 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

Харин өнөөдөр үүрийн 04:00 цагт ажиглах байранд тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д төрж 2.8 кг жинтэй хүүтэй болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.