| | USD/MNT 0₮

МҮБХ-ноос он дуустал болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ

 
Энэ он дуустал болох барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргажээ. 
 
10-р сарын 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
10-р сарын 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
10-р сарын 30,31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт,
11-р сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
11-р сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
11-р сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан,
11-р сарын 16-нд 14 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан,
11-р сарын 22-нд 14 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
11-р сарын 26-нд 14 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
12-р сарын 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
12-р сарын 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан,
12-р сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан,
12-р сарын 13-нд 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256
бөхийн барилдаан,
12-р сарын 19-нд 14 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан МУ-ын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ он дуустал болох барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.