| | USD/MNT 0₮

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

Нийслэлд цас орохгүй. Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Маргааш баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 18-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Нийслэлд цас орохгүй. Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.