| | USD/MNT 0₮

ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИН ЗУУХНЫ БИТҮҮМЖЛЭЛЭЭ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ

 
Яндангаа хөөлөх буюу цэвэрлээгүйгээс яндангын ханан дахь хөө зузаарч, битүүрэх эрсдэл үүсдэг. Ингэснээр галлагааны утаа гадагшлах боломжгүй болж дотоод орчинд угаар тархаж угаарын хийн хордлогод өртөх өндөр магадлалтай.
 
Ханан пийшин, зууханд ямар нэг ан цав, завсар гарснаар галлагааны үед дотоод орчинд угаар тархаж угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаагүйгээс эрсдэлт үед арга хэмжээ авах боломжгүй болно.
 
ХАРИН ТА ЭДГЭЭРИЙГ ХИЙСНЭЭР...
 
Яндангаа хөөлж, цэвэрлэн, ханан пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж сайжруулснаар угаарын хийн хордлогод өртөх эрсдэлийг бууруулж чадна.
Мөн угаарын хий мэдрэгчийн баттерэй болон ажиллагааг толгтмол шалгаснаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж чадна.
 
Өнөөдрийн байдлаар өрхийн хяналтын ажилтнаар болон 70119400 утсаар 15213 иргэнд яндан хөөлөх заавар, мэдээлэл өгч, 5798 айлын янданг Таван толгой түлш компаний залуус үнэ төлбөргүй хөөлөөд байна. Тэд хүндэтгэх шалгаантай буюу хүн бүл муутай өндөр настай, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яндан хөөлөх, ханан пийшин зуухны битүүмжлэлийг сайжруулах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.
 
Яндангаа хөөлөх буюу цэвэрлээгүйгээс яндангын ханан дахь хөө зузаарч, битүүрэх эрсдэл үүсдэг. Ингэснээр галлагааны утаа гадагшлах боломжгүй болж дотоод орчинд угаар тархаж угаарын хийн хордлогод өртөх өндөр магадлалтай.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.