| | USD/MNT 0₮

Энэ сарын эхний байдлаар 205.9 мянган тн төмс, 132.5 мянган тн үр тариа хурааж авчээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 205.9 мянган тонн төмс, 132.5 мянган тонн үр тариа, 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 506.5 мянган тонн хадлан, 12.1 мянган тонн гар тэжээл, 0.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, хураасан төмс 67.4 (48.7%) мянган тонноор, хүнсний ногоо 19.0 (32.0%) мянган тонноор, үр тариа 8.1 (6.5%) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус өсөж, харин бэлтгэсэн хадлан 274.8 (35.2%) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 8.8 (42.0%) мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.3 (37.3%) мянган тонноор тус тус буурсан байна.

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 205.9 мянган тонн төмс, 132.5 мянган тонн үр тариа, 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 506.5 мянган тонн хадлан, 12.1 мянган тонн гар тэжээл, 0.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.