| | USD/MNT 0₮

Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын зургаан хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө Төв аймгийн шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчий шүүх хурал давхацсан гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28 хүртэл хойшилжээ. 

Хэргийн тухайд тодруулбал, Б.Хурц тэргүүтэй зургаан хүн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.  Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын зургаан хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө Төв аймгийн шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.